Өнөөдөр (2026.05.04) батлагдсан хуваарийн дагуу эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн шалгалт салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадварын шалгалтаар эхэлж байна.
Мөн анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн дараах шалгалт өнөөдөр явагдана:
1.Захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадвар;
2.Эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн Үндсэн хуулийн болон салбар эрх зүйн мэдлэг шалгалт /1, 2 дугаар ээлж/.
Захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчид салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадварын шалгалт өгснөөр эхний 2 шалгалтын нийлбэр оноо гарах бөгөөд 30 ба түүнээс дээш оноо авсан нэр дэвшигчид дараагийн шалгалтад орох эрхтэй болно.
Шалгалт маргааш (2026.05.05) эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч /1 дүгээр ээлж/-ийн салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадвар, мөн эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх тухайлсан хуулийг хэрэглэх мэдлэг, чадварын шалгалтаар үргэлжилнэ.

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ,
ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР