Шүүхийн цахим шийдлийн энтерпрайз архитектур, техник эдийн засгийн үндэслэлийн хүрээнд зөөлөн дэд бүтцийг боловсруулж, нэвтрүүлэх ажлыг дэмжих зорилготой Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ажлын хэсэг өнөөдөр (2026.05.05) өргөтгөсөн хуралдаан зохион байгууллаа.

 

Хуралдаанаар Цөм системийн “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Захиргааны зөрчлийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны модулиуд болон цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулж, санал солилцон, асуулт, хариулт өрнүүлэв.

 

Хуралдаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, Л.Өлзийжаргал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Д.Батбаатар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Баатархүү, Г.Билгүүн, С.Мөнхжаргал, Ц.Одмаа, З.Ганзориг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Гангэрэл, А.Мөнх-Өлзий, тус шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Наранбилэг, Хэргийн хөдөлгөөний бүртгэл, дүн шинжилгээ хариуцсан ахлах шинжээч Ц.Баасанцэрэн, Ай Си Ти групп" ХК-ийн төлөөллүүд оролцов.

 

 

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ