Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын дэргэдэх "Олон улсын манлайллын төв" (COIL)-өөс хэрэгжүүлдэг Монгол Улсын шүүхийн салбарын “Нээлттэй дэлхий” хөтөлбөр энэ жил “Шүүхийн цахимжилт” сэдвийн хүрээнд 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 06 дугаар сарын 27-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсад зохион байгуулагдах бөгөөд хөтөлбөрт хамрагдахаар гаргасан 100 гаруй хүсэлтээс доорх нэр бүхий шүүгч, шүүхийн захиргааны ажилтан нийт 5 оролцогчийг хамруулахаар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамнаас сонгон шалгаруулсан. Үүнд:
- Улсын дээд шүүхийн шүүгч Д.Батбаатар,
- Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа,
- Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс,
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны Шүүхийн цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр,
- Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Иргэний хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Д.Айсауле нар “Нээлттэй дэлхий” хөтөлбөрт хамрагдахаар боллоо.
“Нээлттэй дэлхий” хөтөлбөр нь Америкийн Нэгдсэн Улс болон түнш орнуудын шүүгч, хуульч, захиргааны ажилтнуудын хооронд туршлага солилцох, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх зорилготой бөгөөд манай улсын хувьд шүүхийн шинэчлэл, ил тод байдал, технологийн дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн салбарынхан онцолж байна.


ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР