Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргаа удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа, Шүүхийн ахмадын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч Б.Сарантуяа, Д.Тайванхүү, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Од болон Орхон  аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Ц.Даш тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

 

 

Шүүхийн ахмадын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа нээж, Захиргаа удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа шүүхийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, мэдлэг, туршлага, хөдөлмөрөө зориулсан ахмад шүүгчид болон шүүхийн захиргааны ажилтнуудад талархал илэрхийлж, шүүхийн төсөв, шинээр баригдаж буй барилга байгууламжийн ажлын явц, шүүгч болон шүүхийн захиргааны ажилтнуудын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, шүүн таслах ажиллагааны статистик мэдээллийн талаар танилцууллаа.

 

 

Шүүхийн ахмадын холбооны Орхон аймаг дахь салбар зөвлөлийн төлөөлөгчид хүлээн авч уулзсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагад талархал илэрхийлэв.

 

Нийт ахмад шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын тэтгэврийн зөрүүг арилгах, ахмадын сангийн мөнгийг төсөвт тусган батлуулах, шүүхийн ахмадуудын орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулж ажиллах талаар уулзалтад оролцсон ахмадууд санал хүсэлтээ хэллээ.

 

 

 

Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн асан П.Батсайхан, ахмад шүүгч Д.Цэндсүрэн нар оролцож, санал бодлоо хэлэв. Мөн ахмадууд Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаатай танилцав.

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ