Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа өнөөдөр (2026.05.12) Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралд Улсын дээд шүүхийн шүүгчийн сул орон тоонд тэнцсэн нэр дэвшигч Төмөрбаатарын Өсөхбаярыг танилцууллаа.

 

 

Улсын дээд шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтын мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулсан. Нэр дэвшигч Төмөрбаатарын Өсөхбаяр нь сонгон шалгаруулалтын хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын дүнгээр 51.29 оноо, мэргэшил, ёс зүй зан төлөвийн шалгалтад 27 оноо авч, Хяналтын шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн юм.

 

 

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ