Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 395, 2026 оны 14 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн 3 сул орон тооны сонгон шалгаруулалтад 72 нэр дэвшигч бүртгэгдсэнээс 3 нэр дэвшигч хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад 50 ба түүнээс дээш оноо авснаар уг шалгалтад тэнцэж, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад орох эрхтэй боллоо.
Шалгалтад тэнцсэн нэр дэвшигчдийн үнэлгээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор баталлаа.
Тэнцсэн нэр дэвшигчийг баталсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолтой танилцана уу.
ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР