Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит 16 дугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчээс ирүүлсэн чөлөө олгох тухай хүсэлтийг хэлэлцэж, албан бичгээр хариу хүргүүлэв.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлав.

Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн дараах сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа.

-Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 1 орон тоонд;

-Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 1 орон тоонд;

-Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 1 орон тоонд;

-Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 1 орон тоонд;

-Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 1 орон тоонд;

-Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2 орон тоонд;

-Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 1 орон тоонд.

 

Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн өргөдөл, баримт материалыг 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 09.00 цагаас 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд бүртгэнэ.

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 1 орон тоо, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 1 орон тоонд тус тус сонгон шалгаруулалт зарлалаа.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн өргөдлийг 2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 09.00 цагаас 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд бүртгэхээр тогтов.

 

Өмнө анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт зарласан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Зарим шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлах тухай” 60 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

3. Хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг  түр хугацаагаар хойшлуулав.

 

4. “Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааг үнэлэх журам”-ыг шинэчлэн боловсруулах Ажлын хэсгийн танилцуулгыг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр хойшлуулж шийдвэрлэв.

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ