Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргаа, удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа, Шүүхийн ахмадын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч Б.Сарантуяа, Д.Тайванхүү нар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн салбар зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

 

Уулзалтыг Шүүхийн ахмадын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа нээсэн бөгөөд Захиргаа, удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа шүүхийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, мэдлэг, туршлага, хөдөлмөрөө зориулсан ахмад шүүгчид болон шүүхийн захиргааны ажилтнуудад талархал илэрхийллээ. Мөн тэрээр шүүхийн төсөв, шинээр баригдаж буй барилга байгууламжийн ажлын явц, шүүгч болон захиргааны ажилтнуудын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, шүүн таслах ажиллагааны статистик мэдээллийг танилцуулсан юм.

 

Шүүхийн ахмадын холбооны салбар зөвлөлийн төлөөлөгчид Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагууд цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, ахмадуудын өмнө тулгамдаж буй асуудлаар дараах саналуудыг дэвшүүллээ. Үүнд: Ахмадын санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, үүнийг түшиглэн олон жил ажилласан ахмад шүүгчдэд нэмэгдэл тэтгэмж олгох, орон сууц, түлээ түлш болон эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх, Төрийн одон медалиар шагнуулах ахмадуудыг тухай бүрд нь уламжлан тодорхойлж байх, Ахмадын холбооны гишүүдийн дунд спорт өдөрлөг, соёл хүмүүжлийн арга хэмжээг тогтмол зохион байгуулахыг хүслээ.  

 

 

 

 

                                                                                   МЭДЭЭЛЛИЙН ТӨВ