Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон гишүүд өнөөдөр (2026.05.21) “Мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO 27001:2022 стандарт” сэдэвт танилцуулга, сургалтад хамрагдав.

 

Сургалтыг “АйТүүлс” ХХК-ийн зөвлөх удирдан явуулж, мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо, эрсдэлийн үнэлгээ, байгууллагын процесс ажиллагаа, стратегийн бодлого, мэдээллийг хамгаалах аргачлал, стандартыг хэрэгжүүлэх үе шат болон ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

 

Мөн ISO 27001:2022 стандартыг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд анхаарах асуудал, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах арга зам, олон улсын сайн туршлагын талаар санал солилцов.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн  даргын 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 90 дүгээр тушаалаар Шүүхийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах нэгдсэн бодлого, түүнд холбогдох эрх зүйн актын төслийг боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа билээ.

 

Олон улсын ISO 27001:2022 олон улсын стандартыг шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлснээр мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоо олон улсын жишигт нийцэж, шүүхийн бие даасан, тасралтгүй, найдвартай ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

 

 

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ