Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь (2025–2030)” төслийн хоёрдугаар шатны хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл болон Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) хооронд өнөөдөр (2026.05.25) харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.

 

 

Санамж бичигт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа болон Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Чарльз Болланд нар гарын үсэг зурлаа.

 

 

Санамж бичгийн хүрээнд талууд жендэрт суурилсан хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх, хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагын алба хаагчдын хохирогч төвтэй хандлагыг төлөвшүүлэх, холбогдох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, иргэдийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

 

 

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ