Шүүхийн ерөнхий зөвлөл 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шүүхийн шинэчилсэн цахим хуудсыг танилцуулсан билээ.

Тэгвэл өнөөдөр /2026.05.28/ хуульч, өмгөөлөгч нарт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж нь тестийн орчинд хэргийн оролцогчийн системийн хөгжүүлэлтийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны системтэй уялдуулан танилцуулж, хуульч, өмгөөлөгч нарын сонирхсон асуултад хариулав.


Түүнчлэн тэрбээр хэргийн оролцогчийн систем нь одоогоор хөгжүүлэлтийн шатанд үргэлжилж байгаа бөгөөд хэрэглэгчийн хэрэгцээ, практикт нийцсэн шийдлийг бүрдүүлэх хүрээнд хуульч, өмгөөлөгчдийн санал, зөвлөмжийг тусган ажиллаж байгааг онцолсон юм.
Мөн Цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр цөм системийн ерөнхий танилцуулгыг хийж, мэдээлэл өглөө.


ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТЫН ТӨВ