Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 06 дугаар сарын 18-ны ээлжит 21 дүгээр хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт (Ерөнхий зөвлөл дараах хугацаанд шүүгчийн сонгон шалгаруулалтын зарыг өөрийн цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ: 32.2.1.шүүгч энэ хуулийн 47.6-д заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол тэтгэвэр тогтоолгох өдрөөс 120-оос доошгүй хоногийн өмнө Ерөнхий зөвлөлд мэдэгдэх бөгөөд сул орон тоо гарахаас 90-ээс доошгүй хоногийн өмнө; 32.2.2.шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрэхээр бол сул орон тоо гарахаас 90-ээс доошгүй хоногийн өмнө;) заасны дагуу шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрэх шүүгчийн орон тоо болон хуульд заасан бусад үндэслэлээр үүссэн анхан шатны шүүхийн шүүгчийн 4 орон тоо, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 3 орон тоо, хяналтын шатны шүүхийн шүүгчийн 3 орон тоонд тус тус сонгон шалгаруулалт зарлалаа.
2.Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам болон Шүүгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах аргачлал, мөн Албаны орон сууц эзэмшүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолын төслийг хэлэлцэж, дахин нэмэлт материал судлан хэлэлцүүлэхээр хойшлуулав.
3.Шүүгчид ажлын ачааллын нэмэгдэл урамшуулал олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
4.Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн өргөдлийг 2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 09.00 цагаас 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд, хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн өргөдлийг 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 09.00 цагаас 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд тус тус хүлээн авахаар тогтов.
5.Шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтаар нөхөгдөөгүй анхан шатны шүүхийн шүүгчийн 18 орон тоо, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 1 орон тоонд шүүгч шилжүүлэн томилуулахаар зар байршуулахаар шийдвэрлэлээ. Шилжих хүсэлтийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд хүлээн авна.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ