Дорнод аймаг дахь шүүхийн ахмадын холбооны гишүүн ахмад шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаатай танилцлаа.

Шүүхийн ахмадын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хууль Б.Сарантуяа уулзалтыг нээж үг хэлсэн бөгөөд Захиргаа, удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа шүүхийн төсөв, шинээр баригдаж буй барилга байгууламжийн ажлын явц, шүүгч болон захиргааны ажилтнуудын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хийлээ.

 

 

 

 

 

Шүүхийн ахмадын холбооны салбар зөвлөлийн төлөөлөгчид цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, ахмадуудын өмнө тулгамдаж буй асуудлаар дараах саналуудыг дэвшүүллээ. Үүнд: орон нутгийн шүүхийн шүүгчийн сул орон тоог шуурхай нөхөх, бусад шүүхээс бүрэлдэхүүнд шүүгч ажиллуулж байгаа нь шүүгчийн ажлын ачааллыг нэмэгдүүлж байгаад анхаарах, давж заалдах шатны шүүхийг тойргийн зарчмаар байгуулах, аймагт эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийг дагнасан хэлбэрээр ажиллуулах, ШЕЗ-ийн даргыг 4 жилээр ажиллуулах, ерөнхий шүүгчдийг шүүгчдийн зөвлөгөөнөөс сонгох бус мэргэшсэн, бэлтгэгдсэн шүүгч ерөнхий шүүгчээр томилогдох чиглэлээр хуульд өөрчлөлт оруулах, шүүхийн Тамгын газрын ажлыг үнэлэхдээ ахмадын холбоотой хамтран ажилласан байдлыг харгалздаг байх, шүүхийн төсөвт ахмадын сангийн мөнгийг тусгуулан батлуулах зэрэг санал, хүсэлтийг илэрхийллээ.  

Уулзалтын төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргаа, удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа санал сэтгэгдлээ илэрхийлсэн ахмадуудад талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхны ерөөл дэвшүүлэв.

 

 

Мэдээллийн төв