Канад Улсын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” /EJAM/ төслийн ажлын хэсгийн хурал 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр болов.

Ажлын хэсгийн хурлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Өлзийжаргал удирдан явууллаа.

 

 

Шүүхийн хараат бус байдлыг хангах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүхийн шийдвэр болон шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор шүүхийн байгууллагууд хамтран дэд ажлын хэсгийг байгуулан ажиллахаар боллоо. Мөн түүнчлэн жендерийн тэгш байдлын талаар судалгааны ажлын даалгавартай танилцаж, санал солилцов.

Уг төслийг Канадын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх комиссарын газар  Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн академи, Шүүгчдийн холбоотой хамтран хэрэгжүүлж байгаа юм.  

Хуралд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа, шүүгч П.Соёл-Эрдэнэ, Шүүхийн сахилгын хорооны гишүүн О.Номуулин, Шүүгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Т.Туяа, Удирдах зөвлөлийн гишүүн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн, олон нийттэй харилцах дэд хорооны гишүүн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл нар оролцлоо.

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ