Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит 27 дугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
- Шүүхийг хүний нөөцөөр хангах, шүүхийн ачааллыг бууруулах зорилгоор Эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн 5 сул орон тоо, Эрүү, Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 1 сул орон тоонд тус тус сонгон шалгаруулалт зарлалаа. Нэр дэвшигчийн өргөдлийг 2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 09.00 цагаас 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд бүртгэхээр тогтоов.
- Шүүхийн барилга ашиглалтын албанаас шинээр баригдаж буй барилга байгууламжуудын явцын талаар танилцуулав.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ