Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн сул орон тооны сонгон бүртгэлийн зарыг олон нийтэд мэдээлж байна.

Нэг. Сонгон бүртгэлд оролцох хүсэлтэй эвлэрүүлэн зуучлагч дараах шаардлагыг хангасан байна:

-   Эрх зүйч мэргэжилтэй;

 

-   Эвлэрүүлэн зуучлагчийн сургалтад хамрагдан эрхийн гэрчилгээ авсан;

 

-   Эрх бүхий байгууллагын эвлэрүүлэн зуучлагчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн;

 

-   Ял шийтгэлгүй;

 

-   Эрх зүйн бүрэн чадамжтай;

 

-  Эрүүгийн болон мэргэжил, ёс зүйн хариуцлага хүлээж байгаагүй байх.

 

Хоёр. Бүрдүүлэх баримт бичиг (цахимаар болон шуудангаар ирүүлэх):

-   Эвлэрүүлэн зуучлагчаар ажиллахыг хүссэн өргөдөл;

 

-   Төрийн албан хаагчийн анкет;

 

-   Иргэний үнэмлэхийн хуулбар;

 

-   Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом). Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;

 

-   Цээж зураг 2 хувь /сүүлийн 6 сарын 4x6 хэмжээтэй/

 

-   Эвлэрүүлэн зуучлагчийн эрхийн гэрчилгээ;

 

-   Эрх бүхий байгууллагын эвлэрүүлэн зуучлагчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байдал, дугаарын бүртгэл; 

 

-   Мэдлэг, ур чадвар, ёс зүй, зан төлөвийн талаар болон мэргэжил, ёс зүйн хариуцлага хүлээсэн эсэх талаарх ажил олгогчийн тодорхойлолт;

 

-  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (e-mongolia–аас татан авах)

 

Сонгон бүртгэлд оролцох эвлэрүүлэн зуучлагч нь дээр дурдсан баримт бичгийг нотариатаар гэрчлүүлж, нэг PDF файл болгож ирүүлнэ.   

Гурав. Сонгон бүртгэлд оролцох хүсэлтийг хүлээн авах, бүртгэх:

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд эвлэрүүлэн зуучлагчаар ажиллах хүсэлтэй иргэний өргөдөл, холбогдох баримт бичгийг 2026 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал хугацаанд [email protected]  хаягаар болон шуудан /Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Тасганы овоо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Зип-15170/ гэсэн хаягаар хүлээн авна.

Сонгон бүртгэлд оролцохоор өргөдөл ирүүлсэн эвлэрүүлэн зуучлагчийг бүртгэсэн эсэх, сонгон шалгаруулалт явуулах товын талаар цахим шуудангийн хаягаар нь жич мэдэгдэнэ.

Дөрөв. Сонгон бүртгэлийн агуулга, хэлбэр:

Сонгон бүртгэлийг дараах агуулгын хүрээнд танхимын хэлбэрээр зохион байгуулна.

            1. Эвлэрлийн гэрээ байгуулах:

                      - Хууль хэрэглээ;

                      - Зөв бичгийн дүрэм.

 

            2. Ярилцлага:

                       -  Мэдлэг чадвар;

                       - Ажлын байрны зорилго, зорилт;

                       - Хандлага, зан үйлийг тодорхойлох.

 

             3. Мэдээллийн технологийн ур чадвар:

                        - Хэрэглээний программын ур чадвар;

                        - Түргэн бичлэг. 

 

  Холбогдох мэдээллийг 77104949-(060), 99849783 дугаарын утаснаас лавлана уу.