Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн Хууль зүйн ухааны доктор Х.Эрдэм-Ундрах нар Европын холбооны санхүүжилттэй “Монгол Улсын шүүхийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэл (“Твиннинг”) төслийн суурин зөвлөх Кристоф Копецки, Дюсселдорф хотын Бүсийн дээд шүүхийн шүүгч Аннетте Стилианидис, Меттман дүүргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Барбара Гебаувер нарыг 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч уулзлаа.

 

 

Уулзалтаар шүүхийн захиргааны ажилтны сургалтын бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, сургагч багш бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх асуудлыг хэлэлцэв.

 

 

Мөн судалгааны үр дүнд үндэслэн танхим болон цахим сургалтын хэлбэрийн онцлогийг харилцан ярилцаж, Германы шүүхийн захиргааны сайн туршлагыг үндэсний онцлогт тохируулан нутагшуулах чиглэлээр төслийн зөвлөхүүдээс мэргэжлийн үнэлгээ, зөвлөмж авахаар санал солилцов.

Энэхүү уулзалт нь “Монгол Улсын шүүхийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” төслийн хүрээнд шүүхийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, захиргааны ажилтнуудын мэргэшлийг дээшлүүлэх бодлогын зорилтуудыг хангахад чухал ач холбогдолтой боллоо.

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ