Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн, Хууль зүйн ухааны доктор Х.Эрдэм-Ундрах нар Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улсын шүүхийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэл (“Твиннинг”) төслийн богино хугацааны зөвлөхүүдийг хүлээн авч уулзлаа.

 

 

Уулзалтад “Твиннинг” төслийн суурин зөвлөх Кристоф Копецки, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дюсселдорф хотын Бүсийн дээд шүүхийн шүүгч Аннетте Стилианидис, Меттман дүүргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Барбара Гебаувер болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд оролцов.

 

 

Уулзалтын үеэр “Твиннинг” төслийн богино хугацааны зөвлөхүүдээс шүүхийн сургалтын төлөвлөгөөг боловсронгуй болгох чиглэлээр сургалтын хэрэгцээ, шаардлагыг нарийвчлан тодорхойлох, сургалтын агуулга болон зохион байгуулалтын арга хэлбэрийг оновчтой болгох, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын шүүхүүдэд үр дүнтэй хэрэгжиж буй туршлагад тулгуурлан зөвлөх үйлчилгээний нэгжийн тогтолцоог нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээний багш нарыг бэлтгэх бэлтгэл ажлыг эрчимжүүлж, хамтран ажиллах зөвлөмжүүдийг дэвшүүлж, талууд санал нэгдэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа төслийн явц үр дүнтэй, амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхээ онцоллоо.

 

       

        МЭДЭЭЛЛИЙН ТӨВ