Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагууд 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн арга хэмжээг нээж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа ахмадуудад мэндчилгээ дэвшүүлж, талархал илэрхийлэв.

Арга хэмжээний үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргаа, удирдлагын газрын Шүүхийн захиргааны бодлого хариуцсан референтээр ажиллаж байсан Ц.Нарангэрэлийг “Шүүхийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа.
Монгол Улсын орчин цагийн шүүхийн түүхэн товчооны талаар Шүүхийн тусгай архивын Эрдэм шинжилгээний ажилтан Ш.Эрдэнэбат танилцууллаа. Арга хэмжээний төгсгөлд шүүхийн байгууллагын хөгжлийн талаар ахмадуудтай санал бодлоо хуваалцав.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ