Монгол Улсын шүүх 2026 оны 3 дугаар улиралд 241662 хэрэг, маргааныг хүлээн авснаас 173522 хэрэг, маргаан буюу 71.8 хувийг анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр тус тус хянан шийдвэрлэсэн байна.
Анхан шатны шүүх 2026 оны 3 дугаар улиралд 231450 хэрэг, маргааныг хүлээн авснаас 166721 хэрэг, маргаан буюу 72.0 хувийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс эрүүгийн 14099, иргэний 105247, захиргааны 1764, зөрчлийн 45611 хэргийг хянан шийдвэрлэж нийт 166721 хэрэг маргааныг хянан шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48270 хэргээр буюу 40.8 хувиар өссөн байна. Үүнээс эрүүгийн хэрэг 2723 хэргээр буюу 23.9 хувиар, зөрчлийн хэрэг 2307 хэргээр буюу 5.3 хувиар, иргэний хэрэг 42971 хэргээр буюу 69.0 хувиар, захиргааны хэрэг 269 хэргээр буюу 18.0 хувиар өссөн байна.
Давж заалдах шатны шүүх 2026 оны 3 дугаар улиралд 8069 хэрэг хүлээн авснаас 6463 хэрэг буюу 80.1 хувийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс эрүүгийн 2173, иргэний 2744, захиргааны 670 хэрэг, зөрчлийн 876 хэрэг нийт 6463 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 751 хэргээр 13.1 хувиар өссөн байх ба үүнээс задалж үзвэл эрүүгийн хэрэг 120 буюу 5.8 хувиар, зөрчлийн хэрэг 20 буюу 2.3 хувиар, иргэний хэрэг 547 буюу 24.9 хувиар, захиргааны хэрэг 64 буюу 10.6 хувиар тус тус өссөн байна.
Хяналтын шатны шүүх 2026 оны 3 дугаар улиралд 2143 хэрэг хүлээн авснаас хяналтын шатны шүүх хуралдаанаар 338 хэрэг буюу 15.8 хувийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс эрүүгийн 82, иргэний 176, захиргааны 80 хэрэг нийт 338 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна. Хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад эрүүгийн хэрэг 7 буюу 7.9 хувиар буурсан бол иргэний хэрэг 42 буюу 31.3 хувиар, захиргааны хэрэг 5 буюу 6.7 хувиар тус тус өссөн байна.

Монгол Улсын шүүхийн 2026 оны 3 дугаар улирлын шүүн таслах ажиллагааны статистикийн нэгдсэн дүн мэдээтэй дэлгэрэнгүй танилцана уу.
ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГА,
СТАТИСТИКИЙН ГАЗАР