Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эрхлэн гаргадаг “Шүүх эрх мэдэл” сэтгүүлийн нэрийг “Монгол Улсын Шүүх эрх мэдэл” сэтгүүл болгож өөрчиллөө. Тус сэтгүүлийн нийтлэлийн бодлого нь хууль зүйн шинжлэх ухаан, шүүх судлалын шинэ мэдлэг, мэдээллийг бүх шатны шүүх, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, олон нийтэд түгээх, шүүгчдийн болон олон улсын сайн туршлагыг дэлгэрүүлэхэд чиглэнэ.

Эрхэм шүүгч, хуульч, эрдэмтэн судлаач Та бүхнийг “Монгол Улсын Шүүх эрх мэдэл” сэтгүүлийн 2026 оны 3 дугаар улирлын шинэ дугаарт өөрийн бүтээлээ ирүүлэхийг урьж байна.

Бүтээл нь эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл, судалгааны тайлан, гадаадын болон Монгол Улсын шүүхийн шийдвэр эсхүл хэргийн хөдөлгөөний статистикт хийсэн дүн шинжилгээ, шүүмж, орчуулга зэрэг төрөл хамаарч болно.

Сэтгүүлд ирүүлэх бүтээл нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  1. Өмнө нь хэвлэгдээгүй, бусад сэтгүүлд нийтлүүлэхээр илгээгээгүй байх, зохиогчийн эрхийн зөрчилгүй байх;
  2. Бүтээлийн давхцал 20 хувиас ихгүй байх;
  3. Бүтээл нь гарчиг (англи, монгол хэлээр), товчлол (англи, монгол хэлээр 100-200 үгэнд багтсан байх), түлхүүр үг (англи, монгол хэлээр 5-8 үг), удиртгал хэсэг, үндсэн хэсэг, дүгнэлт, санал, эх сурвалжийн жагсаалт болон шаардлагатай бол хавсралтаас бүрдэх;
  4. Шинжлэх ухааны академи, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, Хууль зүйн үндэсний хүрээлэн нарын хооронд 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан “Хамтран ажиллах санамж бичиг”-ийн хавсралт “Эшлэл хийх, эх сурвалжийг заах, ном зүйн бичилт хийх стандарт”-ыг баримтлах;
  5. Зохиогчийн овог, нэр, албан тушаал, эрдмийн зэрэг, цолыг үндсэн бичвэрийн дээд хэсэгт бичсэн байх;
  6. Зохиогчийн өөрийн өндөр нягтаршил бүхий зургийг хавсаргах;
  7. Эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлэх тохиолдолд үгийн тоо нь эшлэлийг оролцуулан 2500-аас доошгүй байх.

 

Бүтээлийн төрөлд тавигдах тусгай шаардлагатай ЭНД дарж танилцана уу.

Бүтээл хүлээн авах хугацаа: 2026 оны 11 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл.

Холбоо барих мэдээлэл: [email protected], 99247620.