Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс зохион байгуулж буй \"Судалгааны тайлангийн хэлэлцүүлэг” цуврал арга хэмжээний хоёр дахь хэлэлцүүлэг өнөөдөр (2018.03.30) боллоо. Судлаач Н.Анхбаярын \"Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шийдвэрлэж буй шүүхийн практик” сэдэвт судалгааг танилцуулж хэлэлцүүлсэн юм.Phim John Wick: Mạng Đổi Mạng VietSub HD | John Wick | 2014 Phim truyền hình ngắn phim ảnh

 

Судалгааны тайлангийн цуврал хэлэлцүүлэг боллоо

 

 

Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан болон иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, эрдэмтэн судлаачид, шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо. Оролцогчид сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, судалгааг сайжруулах шүүмж хэлж, санал солилцсон юм. 

 

Судалгааны тайлангийн цуврал хэлэлцүүлэг боллоо

 

 

Шүүхийн судалгаа, мэдээлэл сургалтын хүрээлэнгээс \"Судалгааны тайлангийн хэлэлцүүлэг” цуврал арга хэмжээг 14 хоног тутам зохион байгуулдаг. Тус хэлэлцүүлэг ажлын бус цагаар буюу өглөө 07:00-08:30 цагт болдгоороо онцлог юм. Шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, эрдэмтэн судлаачдыг хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.

 

 

 

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн