Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Говьсүмбэр аймгийн шүүхэд ажиллалаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж өнөөдөр (2018.04.11) Говьсүмбэр аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд ажиллалаа. Тэрбээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны ажлын тайлан, энэ онд тавьсан зорилтуудыг шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцуулсан юм. Мөн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, санал солилцов. Мөн шүүхийн байр, шүүгч ажилтнуудын ажиллах нөхцөлтэй танилцлаа.Phim John Wick: Mạng Đổi Mạng VietSub HD | John Wick | 2014 Phim truyền hình ngắn phim ảnh

 

Говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Д.Сувдаа анхан болон давж заалдах шатны шүүхийн 2017 оны тайланг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын хэсэгт танилцуулсан юм. Ажлын хэсэгт Шүүхийн төрөлжсөн архивын дарга С.Нэргүй, референт С.Сүхжаргал, Ч.Мөнхбат, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач Д.Аюуш нар багтжээ.

 

 

 

Говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамгын газар