Шүүгчийн ёс зүйн сургагч багш нарын сургалт 2018 оны 06 дугаар сарын 20-ноос 22-ны өдрүүдэд Говь ресортод боллоо. Сургалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан шүүгчийн ёс зүйн 13 сургагч багш оролцсон юм.
Сургалтын нээлтэд Шүүхийн ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатар, Азийн сангийн төлөөлөл оролцсон бөгөөд сургалтыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн сэтгэл судлаач Ш.Батболд нар удирдан явууллаа.
Шүүгчийн ёс зүйн сургалтыг 2018 оны 07 дугаар сараас эхлэн орон нутаг болон Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж байна.Phim John Wick: Mạng Đổi Mạng VietSub HD | John Wick | 2014 Phim truyền hình ngắn phim ảnh
ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН