НЭР ДЭВШИГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

 

Д/д

 

Материалын нэр

Материалд тавигдах шаардлага

Ирүүлэх хэлбэр

НЭГ.АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН СУЛ ОРОН ТООНД НЭР ДЭВШИГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

 

 

1

 

 

1

 

Төрийн албан хаагчийн анкет

Энд дарж татаж авна уу

 

Тайлбар: Төрийн албан хаагчийн анкетын “Туршлагын талаарх мэдээлэл”-ийг бөглөхдөө нийгмийн даатгалын

дэвтэрт бичигдсэн бичилтийг үндэслэн үнэн зөв бичих. Гарын үсэг зурсан байх.

 

 

Цахим

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

Өргөдөл

Өргөдлийн агуулгад доорх мэдээллийг заавал тусгасан байна. Үүнд:

  1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хэдэн оны хэддүгээр тушаалаар зарласан аль шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвших хүсэлтэй байгаа тухайгаа.
  2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хэдэн оны хэддүгээр тушаалаар зарласан аль шүүх /эрүү, иргэн, захиргаа, сум дунд/-ийн шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцож, Шүүхийн мэргэшлийн хорооны хэддүгээр тогтоолоор, ямар үнэлгээ, оноо авсан талаар.
  3. Бусдад хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөргүй эсэхээ.
  4. Шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад бүртгэгдсэн тохиолдолд хувь хүний мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг зөвшөөрч буй эсэхээ.
  5. Хуульчийн гэрчилгээний огноо, дугаар.

 

 

 

 

 

 

 

Цахим болон цаасан хэлбэрээр

/Шуудангаар ирүүлэх/

 

 

3

 

 

3

Нийгмийн даатгалын дэвтэр болон хөдөлмөр эрхэлснийг нотлох

бусад баримт бичиг

 

Нотариатаар гэрчлүүлсэн байх.

 

 

Цахим

 

 

4

 

 

4

 

 

Эрүүл мэндийн үзлэгийн маягт

Эрүүл мэндийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 41/20 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Шүүгчид нэр дэвшигчийн эрүүл мэндийн тодорхойлолт гаргах журам”-д заасны дагуу маягтыг ирүүлэх.

Маягтыг Энд дарж татаж авна уу.

 

 

Цахим

 

 

5

 

 

5

 

 

Ажил байдлын тодорхойлолт

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.8 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөр эрхэлж байгаа бол эрхэлсэн ажлын байдал, хамт олны доторх нэр хүнд, зан төлөвийн

тухай аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны тодорхойлолт ирүүлэх.

 

 

Цахим

 

6

 

6

Хуульчийн гэрчилгээний хуулбар

 

Нотариатаар гэрчлүүлсэн байх

 

Цахим

                                                                  

АНХААРАХ ЗҮЙЛ

  • Баримтыг бүртгэлийн хугацаанд дутуу бүрдүүлсэн, хугацаандаа ирүүлээгүй тохиолдолд Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба материалыг нөхөж, хүлээн авахгүй.
  • Баримтын аль нэг бүрдлийн хуудсыг дутуу ирүүлсэн тохиолдолд баримтыг дутуу бүрдүүлсэнд тооцно.
  • Шүүгчийн сонгон шалгаруулалтын системд өөрийн зураг болон мэдээллийг бүрэн гүйцэт оруулна.

 

Баримт, материалыг бүрдэл тус бүрээр нь PDF файл болгох системд оруулах.

/Жишээ нь: Нийгмийн даатгалын дэвтрийн нүүр болон бичилттэй хэсгийн хуудсыг нэгтгэж, нэг файл болгон оруулах/