МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРОО

 

Чиг үүрэг

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ.” мөн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээрхууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно” гэж заасан байдаг.

Бүрэлдэхүүн

Шүүхийн ерөнхий зөвлөлд Монгол Улсын Үндсэн хуульд заасан дээр дурдсан чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, шүүгч, Ерөнхий шүүгчээр ажиллахаар нэр дэвшсэн хуульч нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан болзол, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4-7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхэд үнэлгээ, дүгнэлт өгөх чиг үүрэг бүхий 9 гишүүний бүрэлдэхүүнтэй Шүүхийн мэргэшлийн хороо ажилладаг.

Шүүхийн мэргэшлийн хороо нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, хууль зүйн болон шүүн таслах ажлын туршлагатай, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан шүүгч, хуульчдаас бүрддэг.