Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын Шүүгчдийн салбар хорооноос 500 ширхэг амны хаалт хандивлалаа

Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Багахангай, Налайх дүүрэг дэх Шүүгчдийн салбар хорооноос нийгмийн хариуцлагаа ухамсарлан шүүхийн ажилчидад болон шүүхээр үйлчлүүлж буй зарим амны хаалтгүй үйлчилүүлэхээр ирсэн иргэдэд зориулж 500 ширхэг амны хаалт хандивласныг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын даргад хүлээлгэн өглөө.