Багануур дүүргийн шүүхийн тамгын газраас 2020 онд манлайлж ажилласан шүүхийн захиргааны ажилтнуудыг шалгаруулах, шагнал гардуулах арга хэмжээг хорио цээрийн дэглэм, халдвар хамгааллын хүрээнд зохион байгууллаа.

 

   

      Байгууллагын 2020 оны “Тэргүүний албан хаагч”-аар З.Ганцоож /ШХНБД/, “Тэргүүний ажилтан”-аар Э.Давааням /нягтлан бодогч/, “Оны онцлох албан хаагч”-аар Г.Анхбаяр /МЛА-тан/, О.Одонтуяа /Үйлчлэгч/ нар шалгарч Өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнуулсан бол яам, агентлаг, холбоод, дүүрэг орон нутгийн шагналаар нэр бүхий 12 шүүгч, ажилтан шагнагдав.          

 

 

 

Багануур дүүргийн шүүхийн тамгын газар