Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам-д заасны дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдэд тус тус 1 шүүгч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2 шүүгчийг сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгчийг сэлгэн ажиллуулах тухай тогтоол 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ.

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР