Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаанаар хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын хуваарийг хэлэлцлээ. Улмаар зургаадугаар сарын 08-ны өдөр тус шалгалтыг зохион байгуулахаар батлав.

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 166 дугаар тогтоолоор баталсан Хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн “Мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын хуваарь"-тай танилцана уу.

 

 

 

       Хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт тавдугаар сарын 21-22-ны өдрүүдэд болж, 7 нэр дэвшигч оролцсоноос хоёр нь тэнцсэн юм. Ийнхүү тэнцсэн хоёр нэр дэвшигч тус хуваарийн дагуу шалгалтад орно.

 

Хуулийн лавлагаа: Шүүхийн тухай хууль

34.1.Ерөнхий зөвлөл шүүгчид нэр дэвшигчийг энэ хуулийн 33.3-т заасны дагуу бүртгэснээс тогтоол гарснаас хойш 60 хоногийн дотор шүүгчид нэр дэвшигчийн шалгалт авна. Шүүгчид нэр дэвшигчийн шалгалт нь хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтаас бүрдэнэ.

34.2.Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтыг эрх зүйн тохиолдол шийдвэрлэх, сорилын асуултад хариулах, эрх зүйн баримт бичиг боловсруулах, хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх зэрэг аргаас сонгон хэрэглэж, 70 хүртэл оноогоор үнэлнэ. Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн шалгалт ялгаатай байна.

34.4.Энэ хуулийн 34.2-т заасан шалгалтад 50, түүнээс дээш оноо авсан нэр дэвшигчийг хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад тэнцсэнд тооцож, тогтоол гарган мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оруулна.

 

Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газар

Хэвлэл мэдээллийн хэлтэс