Анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг чадварын шалгалт 06 дугаар сарын 02-ны өдөр эхэлж өнөөдөр дууслаа. Эрүү, иргэн, захиргааны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдээс ирүүлсэн нийт давхардсан тоогоор 107 материалыг шалгасан болно. Улмаар эдгээрээс  хууль зүйн мэдлэг чадварын шалгалтад хуулийн дагуу 50-аас дээш оноо авсан дараах дөрвөн нэр дэвшигч дараагийн шатны шалгаруулалт буюу мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оролцохоор шалгарлаа.

 

    Иймд Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаж тус хуульчдыг Анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын хууль зүйн мэдлэг чадварын шалгалтад тэнцсэнийг баталж тогтоолоо гаргалаа. Тогтоолын эхийг болон, дараагийн шатны шалгаруулалтад тэнцсэн хуульчдын танилцуулгыг дахин хүргэж байна.

 

 

    

Хуулийн лавлагаа: Шүүхийн тухай хууль

34.2.Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтыг эрх зүйн тохиолдол шийдвэрлэх, сорилын асуултад хариулах, эрх зүйн баримт бичиг боловсруулах, хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх зэрэг аргаас сонгон хэрэглэж, 70 хүртэл оноогоор үнэлнэ. Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн шалгалт ялгаатай байна.

34.4.Энэ хуулийн 34.2-т заасан шалгалтад 50, түүнээс дээш оноо авсан нэр дэвшигчийг хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад тэнцсэнд тооцож, тогтоол гарган мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оруулна.

Хэвлэл мэдээллийн хэлтэс