Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн  68 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-д заасныг  үндэслэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч сэлгэн ажиллах өргөдлөө Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.

      Иймд шүүгчийг сэлгэн ажиллуулах шүүх саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд [email protected] цахим хаягаар “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-ыг баримтлан 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд ирүүлнэ үү.

СЭЛГЭН АЖИЛЛАХ ӨРГӨДӨЛ ИРҮҮЛСЭН ШҮҮГЧ

 

Одоо ажиллаж буй шүүх

Шүүгчийн сэлгэн ажиллах хүсэлттэй шүүх

Шүүгчийн тоо

1.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

1

2.

Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

1

3.

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

1

Нийт

3

 

       Шүүгч сэлгэн ажиллуулахтай холбоотой асуудлаар Шүүгчийн хүний нөөц хариуцсан референт Г.Насанжаргалтай 70008041, 88179927 утсаар холбогдож, мэдээлэл авах боломжтой.

        "Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам"-тай ЭНД дарж танилцана уу.

 

 

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ