Үндсэн агуулга руу шилжих

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

THE JUDICIAL GENERAL COUNCIL OF MONGOLIA

 
  Хэвлэх
 

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

 

 

2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр                                                                     Дугаар 95                                                                          Улаанбаатар хот

 

 

 

 

Шүүхийн байрны нийтлэг шаардлага батлах тухай

 

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.2, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 8.3, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, Засгийн газрын 2002 оны 120 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

 

1.”Шүүхийн байрны нийтлэг шаардлага”-ыг нэгдүгээр, “Шүүгч, ерөнхий шүүгчийн албан ажлын өрөөний талбайн хэмжээ, тавилга, тоног төхөөрөмжийн жагсаалт”-ыг хоёрдугаар, “Шүүхийн хашааны загвар”-ыг гуравдугаар, “Шүүх хуралдааны танхимын бүрэлдэхүүн хэсэг, зохион байгуулалт, оролцогчдын байршлын зураглал”-ыг дөрөв, тав, зургаадугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

2.Нийтлэг шаардлагыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг бүх шатны шүүхийн тамгын газрын дарга нарт, хяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга /Т.Мэндсайхан/-д тус тус үүрэг болгосугай.

 

3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2006 оны “Шүүх хуралдааны танхимын загварыг батлах тухай” 16 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

4.Энэ тогтоолыг 2015 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

 

 

 

                           ДАРГА                                          Н.ЛҮНДЭНДОРЖ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014

оны 7 дугаар сарын 08-ны өдрийн

100 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

 

ШҮҮХИЙН БАЙРНЫ НИЙТЛЭГ ШААРДЛАГА

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Шүүхийн барилга, байгууламжид тавих нийтлэг нөхцөлийг энэ шаардлагаар тодорхойлно.

1.2.Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль. Барилгын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, стандартад энэ шаардлага нийцсэн байна.

Хоёр. Шүүхийн барилгад тавих ерөнхий шаардлага

2.1.Шүүхийн барилга нь Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйл, барилгын зураг төсөл нь Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйл, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 198 дугаар тушаалаар батлагдсан "Захиргааны зориулалттай олон нийтийн барилга" БНбд 31-04-12 заасан шаардлагыг тус тус хангана.

2.2.Шүүхийн барилга нь "Тахир дутуу иргэдэд зориулсан барилгын төлөвлөлтийн гарын авлага" БНбД 30-01-04, "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчны шаардлагад нийцсэн зураг төсөл зохиох дүрэм" БД 31-101-04, "Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин, Үндсэн шаардлага" MNS 6055:2009-д тус тус нийцнэ.

2.3.Шүүхийн байрыг шүүгчийн хараат бус, аюулгүй байдлыг хангасан тусгай орц, гарц, Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартад[1] нийцсэн хамгаалалт, хяналтын бусад тоног төхөөрөмжөөр тоноглоно.

2.4.Шүүхийн захиргааны болон Тахарын албаны ажилтан Засгийн газрын 2002 оны 120 дугаар тогтоолоор баталсан нийтлэг жишигт нийцсэн албан тасалгаатай байна. Шүүх хуралдаанд оролцох прокурор, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийг ажиллах өрөө тасалгаагаар түр хангаж болно.

2.5.Шүүхийн байранд шүүх хуралдааны танхим, архив, сервер, эд мөрийн баримт хадгалах, насанд хүрээп/й этгээд /хүүхэд/-ийн, түр саатуулах зэрэг өрөө тасалгаа байна. Үүнд:

2.5.1.Архивын өрөөг Үндэсний архивын газрын даргын 2007 оны 59 дүгээр тушаалаар баталсан "Байгууллагын архивын ажлын үндсэн заавар"-т заасан шаардлагад нийцүүлэн тохижуулна.

2.5.2.Шүүхийн серверийн өрөө нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 24 дүгээр тогтоолоор баталсан "Серверийн өрөө түүнийг ашиглах журам"-д заасан нөхцөлийг хангасан байна.

2.5.3.Эд мөрийн баримтын өрөө нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 03 дугаар тогтоолоор баталсан "Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх журам"-ын 3 дугаар зүйлийн 3.2-3.6-д заасан шаардлагыг хангана.

2.5.4.Анхан шатны шүүхэд шүүх хуралдааны танхимаас тусгаарлагдсан насанд хүрээгүй этгээд /хүүхэд/-ийн өрөө байна. Хүүхдийн өрөөг зориулалтын тавилга, шүүх хуралдааны танхимтай шууд холбогдох техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр тоноглоно.

2.5.5.Түр саатуулах өрөө нь эрүүл ахуйн хэвийн нөхцөлийг хангасан байна.

2.6.Шүүхийн байр нь цахилгаан тасарсан, хязгаарлалт хийсэн үед ашиглах цахилгааны нэмэлт эх үүсвэртэй байна.

2.7.Шүүхийн барилгын гадна тал шаргал, дээвэр нь цайвар ногоон өнгөтэй

байна.

2.8.Шүүхийн байрны гадна ба дотор байрлах хаяг, мэдээллийн нэгдсэн загварыг "Шүүхийн нэрийн ном"-оор тогтоож болно.

Гурав. Шүүх хуралдааны танхим

3.1.Шүүх хуралдааны танхимд шүүн таслах ажлыг олон нийтэд нээлттэй, ил тод явуулах, эрүүл, аюулгүй байх, хэвийн нөхцөлийг бүрдүүлсэн байна.

3.2.Шүүх хуралдааны танхим нэгдсэн загвар бүхий хаягтай байна. Шүүх хуралдааны танхим болон зөвлөлдөх тасалгаанд гар утасны сүлжээ хязгаарлагч байрлуулна.

З.З.Шүүх хуралдааны танхим зөвлөлдөх тасалгаатай байна. Зөвлөлдөх тасалгаанд Монгол Улсын хууль, хууль тогтоомжийн эмхэтгэл, толь бичиг зэрэг лавлагааны материал, шаардлагатай тавилга, тоног төхөөрөмж байна.

З.4.Энэхүү шаардлагад өөрөөр заагаагүй бол шүүх хуралдааны танхимд төрийн далбаа, хананд төрийн сүлдээс бусад зүйл байрлуулахыг хориглоно.

-оОо-

 

 

 


[1] "Барилга, орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камерын ерөнхий шаардлага" MNS 6423:2014; "Хөдалмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ерөнхий шаардлага" WINS 4968:2000; Ажлын байрны гэрэлтүүлгийн норм, хэмжих аргад тавих ерөнхий шаардлага MNS 4996:2000; "Барилга байгууламжийн гал унтраах автомат төхөөрөмж. дохиоллын хэрэгсэл" /БНбД 21-04-05/ барилгын норм ба дүрэм; "Барилга байгууламжийн галын аюулгүй байдал" БНбД 21-01-02; Барилгын дулаан хамгаалалт БНбД 23-02-09; "Дуу тусгаарлалтын ажил" БНбД 31-08-05; "Барилга доторхи усан хангамж, ариутгах татуурга" БНбД 40-05-98; Усан хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийн техник ашиглалтын заавар; Гал унтраах автомат систем болон дохиолол тавигдах барилга, байгууламж, төхөөрөмжийн жагсаалт; БНбД 23-02-08 барилгын норм ба дүрэм, байрны доторх болон гадна орчны гэрэлтүүлэг MNS 4996:2000 стандарт, MNS 5010:2001 стандарт, MNS 0900:2005 стандарт

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

<iframe src="https://drive.google.com/file/d/1nJHEO3dbYPKUjQM8mJwX2CfpI6zdk4MI/preview" width="640" height="480" allow="autoplay"></iframe> 

 
 
Судалгааны сан