Үндсэн агуулга руу шилжих

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

THE JUDICIAL GENERAL COUNCIL OF MONGOLIA

 
  Хэвлэх
 

 

 

 

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ДАРГЫН ТУШААЛ

 

 

 

2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр                 Дугаар 61                         Улаанбаатар хот

  

 

 

Журам батлах тухай

 

 Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.11, 18.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. “Шүүхийн тамгын газар Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системээс цахим хэлбэрээр лавлагаа, мэдээлэл авах журам”-ыг хавсралтаар баталсугай.

 

2. Энэ журмыг хэрэгжүүлэн ажиллахыг бүх шатны шүүхийн тамгын газрын дарга нарт, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга /О.Амгаланбаатар/-д тус тус үүрэг болгосугай.

 

3. Тушаалыг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

 

  

 

 

ДАРГА                                     Э.БАТБАЯР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын

2020 оны 05 сарын 21-ний  өдрийн

61 дүгээр тушаалын хавсралт

 

 

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ

СОЛИЛЦООНЫ “ХУР” СИСТЕМЭЭС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР

ЛАВЛАГАА, МЭДЭЭЛЭЛ АВАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

            1.1.Иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг үзүүлэхэд төрийн мэдээллийн сангаас гарах боломжтой лавлагаа, мэдээллийг шаардахгүй байх зорилгоор бүх шатны шүүхийн тамгын газраас төрийн мэдээлэл, солилцооны “ХУР” систем /цаашид “ХУР систем” гэх/-д хандан лавлагаа, мэдээллийг цахим хэлбэрээр хүлээн авах, шүүхэд хүргэхтэй холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

 

            1.2.Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Цахим гарын үсгийн тухай хууль болон бусад холбогдох Засгийн газрын тогтоолд энэ журам нийцсэн байна.

 

1.3. ХУР системээс цахим хэлбэрээр лавлагаа, мэдээллийг хүлээн авахад сервисээр дамжуулан лавлагаа, мэдээлэл хүлээн авах зориулалт бүхий программ хангамж “Шүүхийн цахим лавлагааны систем” /цаашид “Цахим систем” гэх/-ийг ашиглана.

 

1.4.Цахим системд хүлээн авах лавлагаа, мэдээллийг Төрийн байгууллагаас төрийн болон бусад байгууллагатай цахим хэлбэрээр мэдээлэл солилцох, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 3.3-д заасны дагуу байгуулсан гэрээний үндсэн дээр тогтооно.

 

1.5.Цахим системээс лавлагаа, мэдээлэл авахад зөвхөн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, шүүхийн албан бичгийг үндэслэнэ.

 

Хоёр.Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, шүүхийн албан бичгийг

хүлээн авах, бүртгэх, лавлагаа, мэдээллийг хүлээлгэн өгөх

 

2.1.Цахим системээр лавлагаа, мэдээлэл авах ажлыг цахим системийн бүртгэлийн ажилтан /цаашид “Бүртгэлийн ажилтан” гэх/ гүйцэтгэнэ.

 

2.2.Цахим системээс энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан лавлагаа, мэдээллийг татаж авна.

 

2.3.Шүүгчийн туслах нь ХУР системээс лавлагаа, мэдээлэл авахаар шийдвэрлэсэн шүүхийн тогтоол, албан бичиг, шүүгчийн захирамжийг гарсан даруйд бүртгэлийн ажилтанд хүлээлгэн өгнө.

 

            2.4.Бүртгэлийн ажилтан шүүхийн тогтоол, албан бичиг, шүүгчийн захирамжийг хүлээн авч энэ журмын 2 дугаар хавсралтаар баталсан бүртгэлд бүртгэнэ.

 

2.5.Бүртгэлийн ажилтан цахим системд өөрийн нэвтрэх нэр, нууц үгээр нэвтэрнэ.

 

2.6.Бүртгэлийн ажилтан лавлагаа, мэдээлэл авахдаа тоон гарын үсэг ашиглана.

 

2.7.Цахим системээс авсан лавлагаа, мэдээлэлд энэ журмын 3 дугаар хавсралтаар баталсан “Баталгаажуулах тэмдэг”-ийг дарж баталгаажуулна.

 

2.8.Баталгаажуулах тэмдгийг лавлагаа, мэдээллийн баруун доод талд байх “нэр, албан тушаал, гарын үсэг” гэсэн хэсэг дээр дарна.

 

2.9.Баталгаажуулах тэмдэг нь 50x20x20 мм-ийн хэмжээтэй, дээд хэсэгт нь тухайн шүүхийн тамгын газрын нэр, дунд хэсэгт нь “Хур системээс татав”, доод хэсэгт “овог, нэр, гарын үсэг” гэсэн бичвэртэй байна.

 

            2.10.Бүртгэлийн ажилтан шүүхийн тогтоол, албан бичиг, шүүгчийн захирамжийг авснаас хойш шүүхийн тогтоол, албан бичиг, шүүгчийн захирамжид заасан хугацаанд энэ журмын 2.6, 2.7-д зааснаар холбогдох лавлагаа, мэдээллийг цахим системээр авч, баталгаажуулсан даруйд шүүгчийн туслахад бүртгэлээр хүлээлгэн өгнө.

 

            2.11.Шүүхийн тогтоол, албан бичиг, шүүгчийн захирамжид лавлагаа, мэдээлэл авах хугацааг заагаагүй бол ажлын нэг хоногт энэ журмын 2.6, 2.7-д зааснаар лавлагаа, мэдээллийг авч, баталгаажуулсан даруйд шүүгчийн туслахад бүртгэлээр хүлээлгэн өгнө.

 

            2.12.Техникийн саатлын улмаас лавлагаа, мэдээллийг тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй бол бүртгэлийн ажилтан энэ талаар акт үйлдэх ба актыг тамгын газарт хадгална.

 

Гурав.Цахим системийн бүртгэлийн ажилтан

 

3.1.Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, бүх шатны шүүхийн тамгын газарт тус бүр нэг бүртгэлийн ажилтан байна.

 

3.2.Бүртгэлийн ажилтан нь тухайн шүүхийн Тамгын газрын даргын тушаалаар томилогдсон нууц хамгаалах ажилтан байх бөгөөд бүртгэлийн ажилтан, түүний түр эзгүйд орлон ажиллах ажилтныг шүүхийн Тамгын газрын даргын тушаалаар томилж, тушаалын хувийг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлнэ.

 

3.3.Бүртгэлийн ажилтныг түр эзгүйд орлон ажиллах ажилтнаас тухай бүрд нь албаны нууцын баталгааг бичгээр гаргуулан ажиллуулна.

 

3.4.Бүртгэлийн ажилтан нь энэ журамтай заавал танилцсан байна.

 

3.5. Бүртгэлийн ажилтанд дараах үйлдлийг хориглоно:

 

3.5.1.шүүхийн тогтоол, албан бичиг, шүүгчийн захирамжид дурдсанаас бусад мэдээлэл рүү хандах, татах, хуулбарлах тэдгээртэй адилтгах бусад үйлдэл хийх;

3.5.2.бусад этгээдэд лавлагаа, мэдээлэл гаргаж өгөх, хуулбарлах, танилцуулах, мэдээллийг задруулах;

 

3.5.3.цахим системээс татан авсан лавлагаа, мэдээлэлд засвар, өөрчлөлт оруулах;

 

3.5.4.өөрийн эрхээр татан авсан цахим систем дэх лавлагаа, мэдээллийг бусдад дамжуулах, үрэгдүүлэх, олшруулах;

 

3.5.5.цахим системийн нэвтрэх эрх болон нууц үг, тоон гарын үсгийн нууцлалыг алдагдуулах, бусдад шилжүүлэх;

 

3.6.Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүртгэлийн ажилтан лавлагаа, мэдээллийг татах эрхгүй байх бөгөөд зөвхөн бусад бүртгэлийн ажилтны түүхчилсэн бичлэгт тогтмол хяналт тавина. Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүртгэлийн ажилтанд энэ журмын 3.3-т заасан хориглох зүйл хамаарна.

 

3.7.Энэ журмыг зөрчсөн бүртгэлийн ажилтныг нэн даруй үүрэгт ажлаас чөлөөлж, дараагийн бүртгэлийн ажилтныг томилно.

 

Дөрөв.Цахим системийн ашиглалт, аюулгүй ажиллагааг хангах

 

4.1.Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба цахим системийн ашиглалт, аюулгүй ажиллагааг хангах, хяналт тавих чиглэлээр дараах ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

4.1.1.цахим системийн ашиглалтын найдвартай, аюулгүй ажиллагааг хариуцах;

 

4.1.2.бүртгэлийн ажилтны хандсан болон татсан лавлагаа, мэдээллийн түүхчилсэн бичлэгт хяналт тавих;

 

4.1.3.шүүх дэх бүртгэлийн ажилтанд мэдээлэл алдагдах, үрэгдэх эрсдэлийг илрүүлэх, таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;

 

4.1.4.мэдээллийн аюулгүй байдалд улирал тутам, шаардлагатай тохиолдолд тухай бүр эрсдэлийн үнэлгээ хийх;

 

4.2.Шүүхийн тамгын газрын дарга цахим системийн ашиглалт, аюулгүй ажиллагааг хангах, хяналт тавих чиглэлээр дараах ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

4.2.1.цахим хэлбэрээр мэдээлэл солилцох, ашиглахад бүртгэлийн ажилтанд тоон гарын үсэг хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх;

 

4.2.2.татагдсан, байршуулсан лавлагаа, мэдээлэл болон хуулбар мэдээллийн сангийн хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдлыг хариуцах;

 

4.2.3.цахим мэдээллийн нууцлал, цахим мэдээлэл солилцох ажиллагааны нууцлал, аюулгүй байдлыг хангах, хэрэгжилтэд хяналт тавих;

 

4.2.4.цахим системийн ажиллагааны улирлын тайлан, мэдээг энэ журмын 4 дүгээр хавсралтаар баталсан маягтын дагуу гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлэх;

 

Тав. Бусад зүйл

 

5.1.Цахим системээс өөр хэлбэр, арга хэрэгсэл ашиглан энэ журамд заасан мэдээллийг ашиглахыг хориглоно.

 

5.2.Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

--оОо--

                              

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн тамгын газар төрийн мэдээлэл

солилцооны "Хур" системээс цахим

хэлбэрээр лавлагаа, мэдээлэл авах

журмын нэгдүгээр хавсралт

 

 

 

Шүүхийн тамгын газар Төрийн мэдээлэл, солилцооны

"ХУР" системээс цахим хэлбэрээр татах  

 лавлагаа, мэдээллийн жагсаалт

 

1.   Улсын бүртгэлийн ерөнхий газар

 

1.1.Иргэний үнэмлэхийн бүртгэлийн лавлагаа

1.2.Төрсний бүртгэлийн лавлагаа

1.3.0ршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа

1.4.Гэрлэсний бүртгэлийн лавлагаа

1.5.Гэрлэлт дуусгавар болсон бүртгэлийн лавлагаа

1.6.Үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл

1.7.Үл хөдлөх хөрөнгийн жагсаалт

1.8.Хуулийн этгээдийн мэдээлэл

 

2.   Авто тээврийн үндэсний төв

 

2.1.Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн мэдээлэл

2.2.Торгуулийн мэдээлэл

2.3.Иргэний тээврийн хэрэгслийн мэдээлэл

2.4.Эзэмшигчийн түүхчилсэн мэдээлэл

 

3.   Нийгмийн даатгалын ерөнхий газар

 

3.1.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт

3.2.Тэтгэвэрийн лавлагааны мэдээлэл

 

4.   Татварын ерөнхий газар

 

4.1.Тээврийн хэрэгслийн төлөх ёстой нэхэмжлэлийн мэдээлэл

4.2.Тээврийн хэрэгслийн төлбөр төлсөн нэхэмжпэлийн түүх

4.3.Тээврийн хэрэгслийн мэдээлэл

4.4.Татвар төлөгчийн мэдээлэл

 

 

 

 

 

 

Шүүхийн тамгын газар төрийн мэдээлэл

солилцооны "Хур" системээс цахим

хэлбэрээр лавлагаа, мэдээлэл авах

журмын хоёрдугаар хавсралт

 

 

 

  1. Бүртгэлийн дэвтрийн нүүр

 

 

 

...............................................

 

/Шүүхийн тамгын газрын нэр/

 

 

 

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ, СОЛИЛЦООНЫ

”ХУР” СИСТЕМЭЭС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЛАВЛАГАА, МЭДЭЭЛЭЛ АВСАН БҮРТГЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

.......... он

 

 

 

 

 

 

 

 

2. Бүртгэлийн дэвтрийн агуулга

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

д/д

Шүүхийн тогтоол,

албан бичиг,

шүүгчийн

захирамжийн огноо,

дугаар

Шүүхийн тогтоол,

албан бичиг,

шүүчгийн

захирамжид дурдсан

лавлагаа,

мэдээллийн нэр

Шүүхийн тогтоол,

албан бичиг,

шүүгчийн

захирамжийг хүлээн

авсан огноо

Шүүхийн тогтоол, албан бичиг,

шүүгчийн

захирамжийг

хүлээлгэн өгсөн хүний

нэр, гарын үсэг, огноо

Шүүхийн тогтоол,

албан бичиг, шүүгчийн

захирамжийг хүлээн

авсан бүртгэлийн

ажилтны нэр, гарын

үсэг, огноо

Лавлагаа,

мэдээллийг

хүлээн авсан

шүүгчийн

туслахын нэр,

гарын үсэг, огноо

1

2

3

4

5

6

7

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн тамгын газар төрийн мэдээлэл

 солилцооны "Хур" системээс цахим

хэлбэрээр лавлагаа, мэдээлэл авах

 журмын гуравдугаар хавсралт

 

 

БАТАЛГААЖУУЛАХ ТЭМДЭГНИЙ ЗАГВАР

 

 

1.Баталгаажуулах тэмдэгний загвар

 

 

 

 

50мм

 

 

 

.......................................................

/Шүүхийн тамгын газрын нэр/

 

ХУР СИСТЕМЭЭС ТАТАВ

                                                                                                                    

 

                                 НЭР  ...........................................................................

 

ГАРЫН ҮСЭГ..............................................................

 

 

 

 

 

 

 

 

 

 

20мм

 

 

 

а/ "Шүүхийн тамгын газрын нэр" хэсэгт шүүхийн тамгын газрын албан ёсны нэрийгбичнэ.

 

б/ "Овог, нэр" хэсэгт бүртгэлийн ажилтан эцэг /эх/-ийн нэрийн эхний үсэг болон өөрийн нэрийг бүтнээр нь бичнэ.

 

           в/ "Гарын үсэг" хэсэгт бүртгэлийн ажилтан гарын үсгээ зурна.

 

 

 

 

 

Шүүхийн тамгын газар төрийн мэдээлэл

 солилцооны "Хур" системээс цахим

хэлбэрээр лавлагаа, мэдээлэл авах

 журмын дөрөвдүгээр хавсралт

 

 

1. Шүүхийн тамгын газрын тайлан, мэдээний маягт

 

 

 

 

.............................................................ШҮҮХИИН ТАМГЫН ГАЗАР

 

 

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ, СОЛИЛЦООНЫ "ХУР" СИСТЕМЭЭС

ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ТАТСАН ЛАВЛАГАА, МЭДЭЭЛЛИЙН МЭДЭЭ

/Хугацаа: 20 ... оны ...-р улирал/

 

 

 

 

 

20...

он ... сар ... өдөр

 

 

 

                      Улаанбаатар хот

Цахим системээс татсан лавлагаа, мэдээллийн нэр

Лавлагаа, мэдээлэл гаргуулсан шүүхийн шийдвэр

Нийт

Шүүхийн тогтоол

Албан бичиг

Шүүгчийн захирамж

1

2

3

4

5

6

1

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

5

 

 

 

 

 

.....

 

 

 

 

 

18

 

 

 

 

 

 

Нийт

 

 

 

 

 

 

ТАЙЛАН, МЭДЭЭ ГАРГАСАН

 БҮРТГЭЛИЙН АЖИЛТАН:                        /гарын үсэг/                                       /овог, нэр/

 

ХЯНАСАН

ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА:                        /гарын үсэг/                                       /овог, нэр/

 

2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн тайлан, мэдээний маягт

 

 

 

ШҮҮХИИН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ, СОЛИЛЦООНЫ "ХУР" СИСТЕМЭЭС

ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ТАТСАН ЛАВЛАГАА, МЭДЭЭЛЛИЙН МЭДЭЭ

/Хугацаа: 20 ... оны ...-р улирал/

20...

он ... сар ... өдөр

 

 

 

                      Улаанбаатар хот

Шүүх

Анхан шатны шүүх

Давж заалдах шатны шүүх

Хяналтын шатны шүүх

Нийт

1

2

3

4

5

6

1

Иргэний хэргийн шүүх

 

 

 

 

2

Захиргааны хэргийн шүүх

 

 

 

 

3

Эрүүгийн хэргийн шүүх

 

 

 

 

 

Нийт

 

 

 

 

 

 

 

ТАЙЛАН, МЭДЭЭ ГАРГАСАН

БҮРТГЭЛИЙН АЖИЛТАН:                                    /гарын үсэг/                                       /овог, нэр/

 

 

 

ХЯНАСАН

 

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ,

ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН ДАРГА:                                              /гарын үсэг/                                       /овог, нэр/

 

 

 

 

ШҮҮХИЙН ЗАХИРГАА,

УДИРДЛАГЫН ГАЗРЫН ДАРГА:                          /гарын үсэг/                                       /овог, нэр/

 

 

no