Шүүхийн захиргааны ажилтнуудад шагнал гардуулав

 

Шүүхийн захиргааны байгууллагад үр бүтээлтэй ажиллаж, шударга ёсны үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх үйлсэд хамт олноо манлайлан ажилласныг нь үнэлж, Монголын шүүхийн ажилтны холбооноос Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн жолооч Д.Жаргалсайханг "2019 ОНЫ ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”-аар шалгаруулж, “Хүндэт өргөмжлөл”, үнэ бүхий зүйлээр шагналаа.

 

 

Мөн шүүгчийн туслах Т.Лхагвасүрэнд салбар хорооны шилдэг ажилтнаар тодруулан шагнал гардууллаа.

Шагналыг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Хишигсүрэн гардуулан өгч, нийт хамт олны зүгээс баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөв.