Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн пүрэв гаригт 09:00 цагт болно. Хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийн нэрсийг Ерөнхийлөгчид хүргүүлэх асуудлыг шийдвэрлэнэ. Мөн шүүгчийг сэлгэн ажиллуулах, зарим сум дундын шүүхийн Тамгын газрын даргыг томилох тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.