Монголын шүүхийн ахмадуудын холбооны дүрэмд зааснаар Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Тамгын газар нь Шүүхийн ахмадуудын холбооны бүх гишүүдийн хурал, удирдах зөвлөл, холбооны тэргүүний гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг салбар зөвлөлийн хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн шүүхийн дэргэдэх ахмадын салбар зөвлөлийн тэргүүн Д.Чанцал, ахмад ажилтан Б.Мядагмаа нарыг хүлээн авч, уулзалт зохион байгууллаа.

 

 

        Уулзалтаар Шүүхийн ахмадуудын холбооноос ирүүлсэн “Шүүхийн ахмадын сангийн ажиллах журам”-ын хэрэгжилттэй холбоотой ахмадын сангийн зарцуулалтын тухай, төрийн одон медаль болон салбарын шагналд нэр дэвшигчдийн материал ирүүлэх тухай албан бичгийг танилцуулж, 2023 онд холбооноос гишүүдэд чиглэсэн ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар мэдээлэл хүргэв.

 

 

       Ахмад ажилтнуудын зүгээс нийгмийн хамгааллын хүрээнд тулгамдаж байгаа асуудлуудаа танилцуулж, дэмжлэг, тусламж үзүүлэх асуудлаар харилцан саналаа илэрхийлсэнээр уулзалт өндөрлөлөө. 
 

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР