Баянхонгор аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн тамгын газрын шүүгч, ажилчдын 2023 оны анхны хурал 2023 оны 01 сарын 04-ний өдөр боллоо.

 

 

          Шүүгч ажилчдын хурлаар Баянхонгор аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн 2022 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Э.Должинсүрэн шүүгч, ажилчдад танилцуулж, хянан шийдвэрлэсэн хэргийн тоон үзүүлэлтийг өмнөх онтой харьцуулан дүн шинжилгээ хийж хэргийн өсөлт бууралтыг танилцууллаа.

 

 

        Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022 онд хүлээн авсан эрүүгийн хэрэг өмнөх оноос 44,3 хувиар буурсан, зөрчлийн хэрэг нь өмнөх оноос 30,4 хувиар өссөн, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 онд хүлээн авсан эрүүгийн хэрэг өмнөх оноос 30,3 хувиар буурсан, зөрчлийн хэрэг 12,3 хувиар өссөн, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 онд хүлээн авсан нэхэмжлэл өмнөх оноос 3,3 хувиар буурсан, Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 онд хүлээн авсан нэхэмжлэл өмнөх оноос 13.1 хувиар өссөн дүнтэй гарчээ.

 

Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар