Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь шүүхийн сургалтын болон ёс зүйн хорооны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шүүгчийн туслах Г.Хэрлэн “Иргэний хөдөлгөөний нийтлэг аргачлал”, мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Батжавхлан “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах асуудал”, Эвлэрүүлэн зуучлагч П.Амаржаргал “Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага” сэдвүүдээр тус тус сургалт хийж шүүхийн захиргааны ажилтнуудыг хамрууллаа.

 

  

 

     Сургалтаар шүүхийн ажилтны харилцаа, анхаарах зүйлсийн талаар мэдээлэл өгч, өмнөх сургалтуудаар олж авсан мэдлэгийг бататгалаа. Сургалтын дундуур хөгжөөнт тоглоом тоглуулж, танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг зохион байгуулж, тэмцээнийг шүүгчийн туслах Ш.Отгонцэцэг тэргүүлж, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнуулав.

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь шүүхийн Тамгын газар