ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДАД ЗОРИУЛСАН ДАВТАН СУРГАЛТ

 

Ерөнхий мэдээлэл:

Шүүхийн судалгаа, мэдээлэл сургалтын хүрээлэн Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлтэй хамтран шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан давтан сургалтыг 2015 оны 10 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоотод зохион байгуулсан бөгөөд сургалтад анхан шатны шүүх дэх 44 эвлэрүүлэн зуучлагч хамрагдсан юм.   

 

Сургалтын зорилго:

Эвлэрүүлэн зуучлагчдын ажил хэргийн мэдлэг, дадлага туршлагыг нэмэгдүүлж, мэргэшүүлэх           

 

Сургалтын агуулга:

  • Сэтгэл судлалын үндэсний үндэсний төвийн  сургагч багш Ц.Дэлгэрмэнд “Эвлэрүүлэн зуучлагчийн сэтгэл зүй, харилцааны арга хэрэгсэл”, “Гэр бүлийн маргааны онцлог ба эвлэрүүлэн зуучлагчийн анхаарах зүйл”
  • Интерактив ХХК-ийн сургагч багш нар “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны нэгдсэн бүртгэлийн системийн танилцуулга, системд хэрэглэгчдийг бүртгэх,  системд нэвтэрч дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, жишээ өргөдөл оруулж, ажиллагаа хийх”
  • Отгонтэнгэр их сургуулийн багш Р.Очирбал “Монгол Улс дахь эрх зүйн тогтолцоонд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны байр суурь”
  • Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга, Монгол Улсын гавьяат хуульч Д.Тунгалаг “Эвлэрүүлэн зуучлал ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа харилцан уялдаатай болох нь”
  • Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч А.Зүмбэрэл “Эвлэрлийн гэрээнд тавигдах шаардлага, түүнийг боловсруулах”
  • Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн З.Сүхбаатар “Зээл, худалдах, худалдан авах, СӨХ-ийн төлбөр болон зарим маргаантай холбоотой эвлэрлийн гэрээг боловсруулах дадлага ажил”
  • Монгол Улсын Хууль зүйн сургуулийн Иргэний эрх зүйн тэнхимийн багш, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн С.Болормаа “Хөдөлмөр, гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт, эвлэрлийн гэрээнд тусгах нөхцөл”

  

Сургалтын арга зүй, зохион байгуулалт:

Сургалтыг лекц-презентэйшн толилуулах, асуулт-хариулт, хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг оролцооны аргаар зохион байгуулав.

 

Сургалтын ирц:

Сургалтын өдрүүдэд ирц 100 хувьтай байв.

 

Сургалтын онцлог:

Тус сургалтаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны  бүртгэлийн нэгдсэн системийг 2015 оны 10 дугаар сарын 01-нээс эхлэн ажиллагаанд нэвтрүүлж, хэрэглэх талаарх мэдээллийг олгосон юм. Бүртгэлийн нэгдсэн системийг хэрэглэснээр улсын хэмжээнд эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, эвлэрүүлэн зуучлагчдын ажлыг хөнгөвчлөх, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хянах,  мэдээллийн сангаас мэдээлэл, тайлан мэдээг түргэн шуурхай үнэн зөв гаргах юм. 

 

 

---oOo---