Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл” ботийн эхний дугаарыг 2015 онд хэвлэн нийтийн хүртээл болгож байв.  Эдүгээ 6 боть эмхэтгэгдэн хууль зүйн судалгаа шинжилгээний чухал судлагдахуун болж шүүгч, хуульч, эрх зүйч, судлаач нарт танигдсан байдаг.

 

       Тус бүтээл нь орчин цагийн шинэчлэл, олон улсын шүүх, эрх зүйн салбарын цахимжилтын хүрээнд “Шүүхийн шийдвэрийн эмхэтгэл” нэртэйгээр 2023 оны 2 дахь удаагийн дугаар цахимд байршлаа.

 

          Уг дугаарт бид захиргааны хэргийн 16, эрүүгийн хэргийн 12, иргэний хэргийн 6 шүүхийн шийдвэрийг журмын дагуу тавьсан шалгууруудын хүрээнд сонгон эмхэтгэсэн бөгөөд уншигч таны хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээл байна гэдэгт итгэж байна.

 

 

 

Шүүхийн захиргааны сургалт, судалгааны төв