Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 143, 161, 179, 203 дугаар тогтоолоор зарласан давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нийт 11 нэр дэвшигч хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт өгснөөс 7 нэр дэвшигч 50 ба түүнээс дээш оноо авч тэнцэн, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад орох эрхтэй боллоо.
Тухайлбал, эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд 6 нэр дэвшигчээс 4, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд 2 нэр дэвшигчээс 2, эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд 3 нэр дэвшигчээс 1 нэр дэвшигч тус тус тэнцсэн.
Шалгалтад тэнцсэн нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 266, 267, 268 дугаар тогтоолоор тус тус баталлаа.
Тэнцсэн нэр дэвшигчийг баталсан тогтоолтой танилцана уу.
ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР