Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2023 оны 10 дугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд зохион байгуулж буй "АЖЛЫН БАЙР- БЭЛГИЙН ДАРАМТГҮЙ ОРЧИН” сарын аянд Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын хамт олон нэгдэж, “Ажлын байран дахь бэлгийн дарамт” сэдэвт сургалтыг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулав.

 

 

         Сургалтыг Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын Орхон аймаг дахь салбар зөвлөлийн ахлах мэргэжилтэн Ц.Батзаяа удирдан явуулж, Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын нийт албан хаагчид хамрагдлаа.  Төрийн албанд ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэхэд мэдлэг, мэдээлэлтэй байх нь юунаас ч илүү чухал юм. 


         Иймд Орхон аймаг дахь шүүхийн тамгын газар нь Жендерийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн  үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангаж ажиллаж байна.

 

Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар