Шүүхийн шинэтгэл, шүүхийн захиргааны байгууллагын хөгжилд оруулсан хувь нэмэр, шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэх, захиргааны удирдлагыг үр нөлөөтэй, бүтээмжтэй, хариуцлагатай хэрэгжүүлсэн албан хаагчдыг Хууль зүй, дотоод хэргийн яамны салбарын шагналаар шагнасныг өнөөдөр шүүгч ажилтнуудын хамтарсан зөвлөгөөний  үеэр гардууллаа.

 

  

 

      Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга М.Ерлан Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр, бичиг хүргэгч Р.Аманкелди “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр тус тус шагнуулсныг Ерөнхий шүүгч, шүүхийн Тамгын газрын дарга нар гардуулан өгч, баяр хүргэн хүндэтгэл үзүүллээ.

 

      Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга М.Ерлан нь шүүхийн салбарт 10 дахь жилдээ, бичиг хүргэгч Р.Аманкелди нь улсад 22 жил, үүнээс шүүхийн салбарт 18 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүргэх, шүүн таслах ажлыг хэвийн явуулах үйлсэд оруулсан нөр их хөдөлмөрөө үнэлүүлж Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар шагнуулсан албан хаагчдад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР