Шүүгчийн сонгон шалгаруулалтын selection.judges.mn cистемд бүртгүүлэхдээ төрийн мэдээллийн “ДАН” системээс хувийн мэдээлэл татахыг зөвшөөрсөн байх шаардлагатай. Уг үйлдлийг хийсэн огноо нь Шүүгчийн сонгон шалгаруулалтын зард заасан нэр дэвшигчээр бүртгүүлэх хугацаатай таарч байхыг анхаарна уу.

 

        Тус хугацаанаас зөрсөн буюу өмнө, эсвэл хойно дан системээс мэдээлэл татагдсан тохиолдолд бүртгэл хүчингүй болохыг анхааруулъя. Хэрэв одоогийн байдлаар таны бүртгэлд дээрх асуудал тулгарсан бол нэр дэвших шүүхээ сонгохдоо “e-mongolia-с мэдээлэл шинэчлэх” гэсэн хэсгийг сонгон дахин дан системээр дамжин мэдээлэл өгөхийг зөвшөөрснөөр тухайн огноо шинэчлэгдэнэ. Бичлэг үзэх бол энд дарна уу.

 

        Өөрийн бүртгэлийн зургийг сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан, цагаан фонтой, шаардлага хангахуйц цээж зургаар солино уу.

 

 

Баримт бичиг бүрдүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу.

 

      Шүүгчийн сонгон шалгаруулалтын Selection.judges.mn системд төрийн мэдээллийн “ДАН” системээс “Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа” болон “Гэр бүлийн гишүүний эд хөрөнгийн эрхийн лавлагаа” автоматаар татагдахгүй болохыг анхаарна уу. Иймд тусад нь pdf хэлбэрээр татан авч системийн холбогдох хэсэгт байршуулах шаардлагатай.

 

      Гэр бүлийн болон эд хөрөнгийн лавлагаа гэдэгт гэрлэсний болон гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, гэрлээгүй бол өөрийн эд хөрөнгийн эрхийн лавлагаа, гэрлэсэн бол өөрийн болон гэр бүлийн гишүүний эд хөрөнгийн эрхийн лавлагаа/-г ойлгоно.

 

Зарим материалыг дараах байдлаар цуглуулна.

 

           Сэтгэцээс бусад харшлах өвчингүй болохыг харьяаллын Эрүүл мэндийн төвөөр зард заасан хугацаанд тодорхойлуулсан байна.

 

         Хуульчаар гурваас доошгүй жил ажилласан хөдөлмөр эрхлэлтийн талаарх нотлох баримтад зөвхөн нийгмийн даатгалын лавлагаа төдийгүй бусад холбогдох баримтыг хавсаргаж оруулаарай.

 

Selection.judges.mn системийн Маягт хэсгээс доорх маягтуудыг татан авч бөглөнө.

 

     ТАХ-ийн анкет, МҮАТ, Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг зэргийг татан авч бөглөн, гарын үсгээр баталгаажуулсан байна.

 

     Шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй болохыг тогтоосон эрх бүхий эмнэлгийн батлагдсан хуудсыг татан авч зард заасан хугацаанд СЭМҮТ-д өөрийн биеэр очиж бөглүүлэх шаардлагатай.

 

Нотариатаар дараах материалыг батлуулсан байх шаардлагатай.

 

        Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл (хуульчийн гэрчилгээ), хууль зүйн дээд боловсролын диплом, дүнгийн хуудасны хамт. Хэрэв гадаадын их дээд сургууль төгссөн бол албан ёсны орчуулгын хамт ирүүлнэ.

 

 

Шүүгчийн сонгон шалгаруулалт хүний нөөцийн газар

Хэвлэл мэдээллийн хэлтэс