Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр (2024.02.15) боллоо. Хуралдаанаар Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2024 онд зохион байгуулах шүүгчийн сургалтын хөтөлбөрийг хэлэлцэв. Шүүгчийн сургалтын хөтөлбөрийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй зөвшилцөн батлахаар холбогдох хуульд заасны дагуу дээрх хөтөлбөрт зөвшилцөх саналаа хүргүүллээ.

      Мөн хуралдаанаар Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга асан Ж.Ганболдоос ирүүлсэн хүсэлт, нэр бүхий нэг шүүгчээс ирүүлсэн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг тооцож олгох хүсэлтийг тус тус хэлэлцэж, албан бичгээр хариу хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс