Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 187 дугаар тогтоолоор анхан шатны шүүхэд шүүгчийг шилжүүлэн томилуулах орон тоог тогтоов. 

 

  АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН ТОМИЛУУЛАХ ОРОН ТОО

 

Шүүхийн нэр, албан тушаал

Орон тоо

1

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

1

Нийт

1

 

Шүүгчийг шилжүүлэн томилуулах ажиллагааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 178 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчийг шилжүүлэн томилуулах журам”-д заасны дагуу явуулна. Журамтай ЭНД дарж танилцана уу.

      

Нэг. Шилжин ажиллахыг зөвшөөрч буй шүүгчид тавигдах шаардлага:

  • Шүүгчээр дөрвөөс дээш жил ажилласан байх

Хоёр. Зөвшөөрлийг хүлээн авах хугацаа, хэлбэр, хаяг:

Шүүгчээр дөрвөөс дээш жил ажилласан байх шаардлагыг хангаж байгаа бөгөөд тогтоолд заасан шүүхийн орон тоонд шилжин ажиллах хүсэлтэй, зөвшөөрч байгаа шүүгч зөвшөөрлөө 2025 оны 9 дүгээр сарын 03-ний өдрийг дуустал хугацаанд цахимаар [email protected]  хаягаар ирүүлнэ үү. Маягтыг ЭНД дарж авна уу.

 

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ,
ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Холбоо барих утас 77104949 /54/