Шүүгчийн 10 дахь удаагийн сонгон шалгаруулалт 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Эрүү, Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадварын шалгалт, Захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн салбар эрх зүйн мэдлэг сорилын шалгалтаар эхэлсэн.

Өнөөдөр анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшсэн 101 хуульч Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг сорил, Эрүү, Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшсэн 89 хуульч салбар эрх зүйн мэдлэгийн сорил өгч байна. Шалгалт 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс батлагдсан хуваарийн дагуу үргэлжилнэ.

 

 

 

 

 

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР