Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит 39 дүгээр хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

  1. Европын Холбооны санхүүжилтээр, Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэл (Твиннинг) төслийн хэрэгжилтийн явц, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцав. Хуралдааны үеэр гишүүд төслийн үйл ажиллагааны үр дүн, ач холбогдлын талаар санал солилцож, Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллагын хөгжлийн хэрэгцээнд нийцүүлэн төслийн хэрэгжилтийг улам бүр сайжруулах, Германы шүүхийн сайн туршлагыг нутагшуулах боломжийн талаар зөвшилцөв. Мөн төслийн хүрээнд Монгол Улсад айлчилсан богино хугацааны мэргэжилтнүүдтэй хийсэн уулзалтаар дэвшүүлсэн саналуудыг нэгтгэн, ээлжит хуралдаанд танилцуулж, нэмэлт саналуудыг боловсруулж, төслийн Суурин зөвлөх Кристоф Копецкид хүргүүлэхээр шийдвэрлэв.
  2. Гэр бүл, хүүдийн хэргийн шүүхийн үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах ажлын явц байдлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Золзаяа, С.Энхбатар нар зөвлөлийн хуралдаанд танилцуулав. Ерөнхий зөвлөлөөс Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх болон Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх байрлах байрны засварын ажлыг яаралтай гүйцэтгэж, бусад бэлтгэл ажлыг ханган хэрэгжүүлэх чиглэлийг ажлын албанд үүрэг болгов.

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ