Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 68 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-д заасныг үндэслэн Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шүүгч сэлгэн ажиллуулах захиалгыг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.
Дээрх шүүхэд сэлгэн ажиллах хүсэлтэй шүүгчид хүсэлтээ Шүүхийн ерөнхий зөвлөлд [email protected] цахим хаягаар “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-ыг баримтлан 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд ирүүлнэ үү.
Шүүгч сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүх
№ | Шүүхийн нэр | Сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүгчийн тоо |
1 | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх | 1 |
2 | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх | 1 |
Нийт | 2 | |
Шүүгч сэлгэн ажиллахтай холбоотой асуудлаар Шүүгчийн хүний нөөцийн бодлогын хэрэгжилт хариуцсан шинжээч Т.Чулуунчимэгтэй 77104949 /40/ дугаараар холбогдож, мэдээлэл авах боломжтой.
“Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-тай танилцах бол ЭНД дарна уу.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ